Pages

Wednesday, November 17, 2010

Цаг хугацааны анализ буюу Монгол VS барууны орнууд

                          Мэдээж цаг хугацааны талаар яривал монголчууд гэхээр цаг баримталдаггүй бүдүүлэг хоцорсондоо уучлалт гуйдаггүй соёлгүй хүмүүс л хүний бодолд орж ирнэ байх.Харин барууны орныхон бол үүнээс тэс өөр 1 хормыг ч алдалгүй цагийг маш нарийн чанд баримталдаг соёлтой хүмүүс байдаг.Магадгүй өндөр хөгжилтэй орнууд илүү соёлтой байдаг учраас цагийг баримталдаг гэсэн ойлголт монголчуудын тархинд шингэсэн байдаг.Гэвч цагийн менежмэнттэй үүний үнэ цэнийг ойлгосон хүмүүс соёлтой боловсон өндөр хөгжилтэй гүрнийг бий болгож байгаа нь лавтай.Үүнийг жишээгээр харьцуулан үзье.
-Монголчууд цагийг товлохдоо 2 цаг өнгөрөөд ,хавар болохоор нэг очъё,цайны цагаараа тааралдвал уулзъя,5-6 цагийн хооронд ирээрэй гэх мэт хагас галзуу ч юм шиг таавар ч юм шийг маягаар илэрхийлдэг.Гэтэл герман америк итали гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад 13 цаг 25 минут бүр тэр ч байтугай 13 цаг 14 минут гэхэд уулзаад 11 цаг 24 минут гээд салъя гэх мэт 1 хормыг ч алгасалгүйгээр товлодог.Тэд хэззэ ч цайны цагаараа уулздаггүй 1 минут хоцорвол уучлал хүсч яагаад хоцорсноо нөгөө хүндээ ойлгуулдаг бүх зүйлийг 100% төлөвлөснөөрөө хийдэг асар өндөр соёлтой хүмүүс юм.Йим байхад улс орон хөгжихгүй гээд өөр яахав дээ.
-Монголын улс төрийнхөн бүтэн нэг цагийн турш гэр бүлийн ч юм уу ,хувийн ч юм уу,айлын 5 настай хүүхдүүд тогоотой хоолоо яаж хуваан ууж идэхээ мэдэхгүй хоорондоо булаацалдаж байгаа хэрүүл ч юм шиг утгагүй зүйлийг том албаны ажил болгож ярьдаг.Гэтэл бусад оронд бүтэн нэг цаг ийм хэрүүл хийвэл бараг буудуулах нь ч хаашаа юм бэ тэр хүмүүс цаашдаа төр барих эрхгүй болно байх.Монгол үүн шиг болоосой бурхан минь please.
-Гадаадад цаг баримталж 1 минутыг хүртэл цаг товлоход ашиглаад болоод байхад монголд 11 цаг 26 ,27 минут гэх мэтээр цаг товловол тэр хүн нь бараг Шар хадны эмнэлэгт хэвтэх эрхийн бичгийг төвөггүйхэн олж авч чадах байх.Учир нь тийм ухаантай хүн манай агуу гүрэнд байхгүй байх.  
-"Монголын маргааш дуусахгүй" гэж ортой үг шүү хэн нь зохиодог байна аа.Гэтэл орчин үед барууны соёл монголд дэлгэрээд "өнөөдөр болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь" гэж үнэн тасархай үг гарч иржээ.Гэхдээ л маргааш гэж хойш тавьсаар л байгаа хүмүүс тоо тоймшгүй их байгаа.Барууны соёлыг нэвтрүүлэх яах вэ суралцацгаая монголчуудаа.
-За нээрээ интернэт гэж үхэр тэрэг шиг удаан заримдаа хамаг цагийн гарз 2  GB fail-ийг нэтээс татах гэдэг бол монголд бол хэрэгжүүлэхэд хэцүү зүйл зарим газар бүтэн сар жилээр татаж байж дуусгана.Гэтэл Америкийн нэгэн мужид байдаг хүмүүс 2GB -ийн багтаамжтай киног 10 минут хүлээгээл үзэж байна гэнэ шүү.Энэ бол цаг хугацааны асар их хэмнэлт.Цаг хугацаатай уралдан асар хурдацтай хөгжсөн орнуудын хөгжил нь цаг хугацааг хэмнэхэд нэмэр болж байна.
За манай орон Америкаас 180 жил хөгжлөөрөө хоцорсон ч гэсэн яагаад хэдхэн жилийн дараа энэ их гүрнүүдтэй эн зэрэгцэж болохгүй гэж.Бид бүгдээрээ нэг зүйлийг ухамсарлаад үнэ цэнийг нь ойлговол энэ бол хэцүү зүйл биш юм энэ бол цаг хугацааны үнэ цэнэ юм.Боломжгүй зүйл гэж байхгүй бид цөөхөн хэдэн жилийн дараа буурай монгол биш агуу монгол болох боломж хангалттай бий.Гагцхүү үүнийг цаг хугацаа харуулна..... 

No comments:

Post a Comment