Pages

Wednesday, December 1, 2010

Миний мэдэх Америк эссэ


THE  PLACE  WHERE  I  KNOW  IS  AMERICA
                                Everyone  recognize  about  America  is  the  greatest    and  exemplary  state  in  the  world  , so  most  countries  people  want   to  come  , work  and  study  in  here. Future  in  the  world  can  be  determined  this  country  for  me. My  essay  tells  you  why  I  think.
                                Nowadays  , Nobody  does  not  like  America  because  this  state  has  many  nationalities ,  cultures ,  technology  and  so on.  Maybe  It  is  to  citizens  that  of  are  industrious  , therefore  gain  is  at  least  2000$ and  that  are  used  for  incomers.USA  developed  for  technology  and  has  majority  system  of  own  business  and  congress  , royal  attentions  buy  needful  goods  and  service  from  these   manufacturers.  Not  only  provide  American  but  also  too  most  countries  buy  and  compound   goods  and  products. Therefore  USA  seizes  important  estate  in  many  countries  which  high  developed.
                                “Time  can  be  compared  with  gold”.  Whatever  cultured  states  adherence  time  it  must  be  one  of  the   most  important  thing  just  like  a  life. The  biggest  example  of  this  topic  is  exactly  USA. They  can  do  things  which  must  have  done  then  when  there  are  needed ,  so  it  influences  good  for  development  culture  and  all  things. They  can  respect  value  of  time  in  every time. Instance  for:                                                  All  people  in  the  America  plan  thing  to  do  for  annual.  So  many  students  of  other  countries  who  came  here  to  study  figure about  this  out  deliver  their  own  country ,  maybe  it  can  influence  good  for  others. America  is  developed  country  and  makes  some  country  develop, I  hope  all  nations  will  be  there  like  USA  and  where  is  good  exemplary   of  all  things  to  be  the  greatest.
                                Freedom  loving  country  that  words  got  every bodies  ears  and  no  one  does  not  know  it. Citizens  adore  freedom  that  are  agreed  law  and  available to  all  people  who  are  living  in  America. For  example:                                                                                                                                                       Children  can  work  and  behave  without  their  parents  then  when  they  are  16  is  interesting  and  good  for  behave. It  is  abundant  to  gain  and  working  place  if  teenagers  wanted  to  earn  money  and  leave  home. Although  it  is  very  easy  to  live  here  , crime  is  not  overlooked  by  law. People  in  the  USA  respect  law  , time  , culture  and  so on. Nations  are  developed  by  labor  therefore  Americans  work  without  bare , royal  policy  is  very  well  and  to  all   citizens.
                                Why  not  we  can  do  all thing  as  freedom , all states  people  define  us  just  like USA. If  we  strive  to  get  succeed  it  is  so   easy  to  do  for  me. It is  only  little  part  of  American  nice  things , there  are  many  marvels  waiting  for  our.  Most  states  want  to  be  USA  and  it  is  determining  development  in  the  world. Our  future  is  optimistic  just  like a  stray  into  sunshine. Thank  you  for  heed  my  essay.

Wednesday, November 17, 2010

Цаг хугацааны анализ буюу Монгол VS барууны орнууд

                          Мэдээж цаг хугацааны талаар яривал монголчууд гэхээр цаг баримталдаггүй бүдүүлэг хоцорсондоо уучлалт гуйдаггүй соёлгүй хүмүүс л хүний бодолд орж ирнэ байх.Харин барууны орныхон бол үүнээс тэс өөр 1 хормыг ч алдалгүй цагийг маш нарийн чанд баримталдаг соёлтой хүмүүс байдаг.Магадгүй өндөр хөгжилтэй орнууд илүү соёлтой байдаг учраас цагийг баримталдаг гэсэн ойлголт монголчуудын тархинд шингэсэн байдаг.Гэвч цагийн менежмэнттэй үүний үнэ цэнийг ойлгосон хүмүүс соёлтой боловсон өндөр хөгжилтэй гүрнийг бий болгож байгаа нь лавтай.Үүнийг жишээгээр харьцуулан үзье.
-Монголчууд цагийг товлохдоо 2 цаг өнгөрөөд ,хавар болохоор нэг очъё,цайны цагаараа тааралдвал уулзъя,5-6 цагийн хооронд ирээрэй гэх мэт хагас галзуу ч юм шиг таавар ч юм шийг маягаар илэрхийлдэг.Гэтэл герман америк итали гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад 13 цаг 25 минут бүр тэр ч байтугай 13 цаг 14 минут гэхэд уулзаад 11 цаг 24 минут гээд салъя гэх мэт 1 хормыг ч алгасалгүйгээр товлодог.Тэд хэззэ ч цайны цагаараа уулздаггүй 1 минут хоцорвол уучлал хүсч яагаад хоцорсноо нөгөө хүндээ ойлгуулдаг бүх зүйлийг 100% төлөвлөснөөрөө хийдэг асар өндөр соёлтой хүмүүс юм.Йим байхад улс орон хөгжихгүй гээд өөр яахав дээ.
-Монголын улс төрийнхөн бүтэн нэг цагийн турш гэр бүлийн ч юм уу ,хувийн ч юм уу,айлын 5 настай хүүхдүүд тогоотой хоолоо яаж хуваан ууж идэхээ мэдэхгүй хоорондоо булаацалдаж байгаа хэрүүл ч юм шиг утгагүй зүйлийг том албаны ажил болгож ярьдаг.Гэтэл бусад оронд бүтэн нэг цаг ийм хэрүүл хийвэл бараг буудуулах нь ч хаашаа юм бэ тэр хүмүүс цаашдаа төр барих эрхгүй болно байх.Монгол үүн шиг болоосой бурхан минь please.
-Гадаадад цаг баримталж 1 минутыг хүртэл цаг товлоход ашиглаад болоод байхад монголд 11 цаг 26 ,27 минут гэх мэтээр цаг товловол тэр хүн нь бараг Шар хадны эмнэлэгт хэвтэх эрхийн бичгийг төвөггүйхэн олж авч чадах байх.Учир нь тийм ухаантай хүн манай агуу гүрэнд байхгүй байх.  
-"Монголын маргааш дуусахгүй" гэж ортой үг шүү хэн нь зохиодог байна аа.Гэтэл орчин үед барууны соёл монголд дэлгэрээд "өнөөдөр болох зүйлийг маргааш гэж бүү хойш тавь" гэж үнэн тасархай үг гарч иржээ.Гэхдээ л маргааш гэж хойш тавьсаар л байгаа хүмүүс тоо тоймшгүй их байгаа.Барууны соёлыг нэвтрүүлэх яах вэ суралцацгаая монголчуудаа.
-За нээрээ интернэт гэж үхэр тэрэг шиг удаан заримдаа хамаг цагийн гарз 2  GB fail-ийг нэтээс татах гэдэг бол монголд бол хэрэгжүүлэхэд хэцүү зүйл зарим газар бүтэн сар жилээр татаж байж дуусгана.Гэтэл Америкийн нэгэн мужид байдаг хүмүүс 2GB -ийн багтаамжтай киног 10 минут хүлээгээл үзэж байна гэнэ шүү.Энэ бол цаг хугацааны асар их хэмнэлт.Цаг хугацаатай уралдан асар хурдацтай хөгжсөн орнуудын хөгжил нь цаг хугацааг хэмнэхэд нэмэр болж байна.
За манай орон Америкаас 180 жил хөгжлөөрөө хоцорсон ч гэсэн яагаад хэдхэн жилийн дараа энэ их гүрнүүдтэй эн зэрэгцэж болохгүй гэж.Бид бүгдээрээ нэг зүйлийг ухамсарлаад үнэ цэнийг нь ойлговол энэ бол хэцүү зүйл биш юм энэ бол цаг хугацааны үнэ цэнэ юм.Боломжгүй зүйл гэж байхгүй бид цөөхөн хэдэн жилийн дараа буурай монгол биш агуу монгол болох боломж хангалттай бий.Гагцхүү үүнийг цаг хугацаа харуулна..... 

Tuesday, November 16, 2010

Хамгийн үнэнийг хэлдэг сонжоо

Гол дүрэм: Бүгдийг нь шууд уншиж болохгүй. Нэг нэг мөрөөр нь, хамгийн гол нь тайван уншиж бөглөж явах хэрэгтэй OK.

Өөрийгөө битгий хуураарай.

Аягүй сонин, гэхдээ тоглоом яаааг үнэнийг хэлнэ. Хамгийн гол нь дүрмийг МАШ ХАТУУ сахих хэрэгтэй. Энэ бол ердөө л 3 минутын ажил. Энийг над руу явуулсан хүний хүсэл нь 10 минутын дараа биелсэн гэсэн.

Хамгийн гол нь тоглох явцдаа битгий булхайцаарай.

За тэгээд үзэг цаасаа аваад тэгээд хүний нэр бичихээр өөрийнхөө мэддэг хүний нэрийг бичээрэй. Доошоо нэг нэг мөрөөр уншаарай. Тэгэхгүй бол ямар ч кайфгүй шүү.

За эхэлье:

1. Эхлээд 1-11 хүртэл тоог доошоо баганаар бич. Дараа нь 1 ба 2 дугаарын эсрэг талд нь дурын 2 тоогоо бич.
2. 3 ба 7 –ийн тооны ард өөрийнхөө эсрэг хүйстний нэрнүүдийг бич.
3. (Бөглөж дуусахаасаа өмнө цаашаа битгий уншаарай. Тэгвэл тоглоом буруу болно шүү)
4. 4,5,6 дээр дурын нэрнүүд бич (гэр бүлийн гишүүд найз нөхөд)
5. (битгий булхайцаарай. хэхэ)
6. 8, 9,10,11-ийн ард тус бүр дууны нэрүүдийг бич. (нэг нэг мөрөөр нь бичээрэй)
7. За одоо хүслээ бодоорой.

Тоглоомын түлхүүр:

* Одоо чи энэ тоглоомын талаар 2 дахь мөрөнд бичсэн тоотой тэнцэх хүнд ярьж өг
* 3 дугаарын хүн бол чиний хайртай хүн
* 7 дугаарын хүн бол чамд таалагддаг хүн. Гэхдээ чи яагаад ч юм хажууд нь байж чаддаггүй.
* 4 дугаарын хүн бол чи халамж тавих ёстой хүн
* 5 дугаарын хүн бол чамайг маш сайн мэддэг
* 6 дугаар бол чиний азын од
* 8 дугаарын дуу 3 дугаарын хүнтэй нь холбоотой.
* 9 дугаарын дуу бол 7 дугаарын хүнтэй харьцах чиний харьцаа
* 10 өөрийнхөө тухай чиний бодол
* 11 дугаарын дуу бол чиний амьдралдаа хандах хандлага
* 1 дугаарын тоо юу илэрхийлж байгааг нь хэн ч мэдэхгүй. Гэхдээ чи бичсэн юм чинь чиний хувьд нэг юм илэрхийлж байгаа.

Thursday, November 11, 2010

Амьдралдаа заавал мөрдөх алтан дүрэм

Өглөө сэрээд орондоо хий дэмий хэвтэж цаг нөхцөөхийн оронд эртхэн босч өглөөний цайнаас өмнө явган алхаж бяцхан зугаалга хийж байх,

- Идэх юманд алтан дунджийг баримталж байх хэрэгтэй,


- Аль болох эмийг бага хэрэглэвэл зүгээр,

- Хэнээс ч хараат бус байхыг хичээх хэрэгтэй,

- Тамхи татахгүй байх,

- Спиртийн төрлийн ундааг зөв зохистой хэрэглэж сурах,

- Шингэн зүйлийг болж өгвөл их хэрэглэх. Нэн ялангуяа цэвэр усыг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй. Цай болон кофег хэт их өтгөн болгож уухгүй байх,

- Ямар нэгэн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй байх,

- Өдөр бүр нэг алим мөн нэг гадил жимс иддэг байх,

- Аль болох явган алхаж байх,

- Биеийн хүчний хөнгөн ажлаас зугатаахгүй байх,

- Заавал унтах, хэвтэх албагүй. Бөх унтах хүртлээ зүгээр ч болов хэвтэж болно.

- Спортоор хичээллэж бай. Биеийн галбираа аль болох алдахгүй хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй,

- Сексийн таатай, цэвэр нөхцөл байдал бий болгох,

- Болж өгвөл 40 нас хүртлээ хүүхэд төрүүлэх,

- Аль болох их инээж байх,

- Амьдралд хайртай байх,

- Уураг тархиа ажилуулж байх хэрэгтэй. Хааяа боловч үгийн сүлжээ бөглөх, оюун ухаан хийгээд сэтгэн бодох чадвар шаардсан, нийтийг хамарсан хөгжөөнт тоглоом тоглож байвал сайн. Бид бүхэн өөрөө өөрсдийнхөө оюун ухааны чадвараа доройтуулж орхидог шүү дээ,

- Сүү цагаан идээ, жимс ногоог түлхүү хэрэглэж харин хүнд хэлбэрийн хоолноос татгалзах,

- Сэтгэл санаагаа тайван байлгаж, үргэлж сайн сайхан зүйлийг бодож байх,

- Унтаа байдлаасаа сэрж амьдралын идэвхтэй хэв маягийг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй.

Thursday, November 4, 2010

Мэдэхэд илүүдэхгүй

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг
Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ.
Амжилттай яваа хvмvvс өөртөө болон бусдад шаардлага тавьж чаддаг
Танил маань саяхан нэгэн компанийн борлуулалтын менежертэй гэрээ хийхдээ “Би энэ гэрээн дээр чинь гарын vсгээ зурж чадахгvй юм байна. Маш их алдаатай, бас гэрээний стандартаар бичээгvй байна. Дахин янзалж ир” гэж хэлэхийг би сонссон юм. Тvvнд уг нь гэрээний vг vсгийн алдаа зэрэг нь нэг их хамаагvй л дээ. Тэр тогтмол хугацаанд чанартай бараа авч л байвал болно. Гэтэл тэр тэгж хандсангvй. Амжилттай яваа хvмvvс өөртөө ч, бусдад ч шаардлага тавьж чаддаг, байх ёстой хэм хэмжээг мөрдөж, бусдаар ч мөрдvvлж чаддагийнхаа ачаар амжилтад хvрдэг.
Амжилттай яваа хvмvvс бусдад туслахдаа vргэлж дуртай байдаг Хөгшин настай болсон нэгэн эмээгийн бие нь эрс муудаж, аажмаар vхэж эхлэжээ. Тэр маш олон жилийн турш чадлынхаа хэрээр ядуучуудад тусалдаг байсан юм. Тvvнээс бурхан “Чи vхэхээс айж байна уу” гэж асуув. Эмэгтэй “Yгvй ээ. Би айхгvй байна. Гэхдээ надад одоо vхэхэд ичгэвтэр байна. Би бусдын төлөө хангалттай их сайн зvйл хийж чадсангvй шvv дээ” гэж хариулжээ. Бурхан тvvнд “Тэгвэл чи хэзээ ичгэвтэр бус боллоо гэж санагдана, тэр vедээ ирээрэй. Би чамд туслана” гэж хэлээд буцаав. Амжилттай явахыг хvсдэг хvн бvр энэ домгийг vргэлж санаж байхтун. Бусдад туслахдаа хэзээд дуртай байгаарай. Таныг цаанаас чинь аз ивээх болно.
Амжилттай хvмvvс өчvvхэн зvйлийг ч мартдаггvй
Тэд өөррvv нь залгасан хvмvvсрvv эргээд залгадаг. Тэд мэндчилгээ аваад баярлалаа гэж хэлэхээ мартдаггvй. Тэд өөрийнх нь амжилттай яваад тусладаг vйлчлэгч, манаач, тvнш, найзууддаа баяраар талархлын мэндчилгээ бичихдээ дуртай байдаг. Тэд амжилт гэдэг бол өөрийг нь сайхан амьдрахад тусладаг өчvvхэн зvйлсээс бvрддэг гэдгийг мэддэг.
Амжилттай яваа хvмvvс өөрөө өөрийгөө зоригжуулж чаддаг
Миний нэг зохиолч найз байдаг юм. Тэр миний л мэдэхийн бараг 20 жилийн турш элдэв өгvvлэл, нийтлэл, ном бичиж сонин, сэтгvvл, хэвлэлийн компаниуд руу илгээсэн. Харамсалтай нь тэдгээрийг нь огт нийтлэдэггvй байв. Тэр энэ 20 жилийн хугацаанд сэтгэлээр унаж архинд орж vзсэн, эхнэртээ хаягдсан, дахиж хэзээ ч бичихгvй гэж шийдэж байсан.Гэхдээ тэр 20 жилийн дараа “Би заавал амжилт олно, энэ хэцvv давааг харин ч нэг даваад гарна шvv” гэж өөрөө өөрийгөө зоригжуулж чадсан юм. Хэдийгээр тэр маш орой ухаарсан ч өөрөө өөрийгөө зоригжуулж, итгvvлж чадсан нь хамгийн чухал. Өнөөдөр тэр манай хотын хамгийн шилдэг нийтлэлчдийн нэг. Харин та заавал миний найз шиг 20 жил азгvйтэх шаардлагагvй шvv дээ.
Амжилттай яваа хvмvvс өөртөө хайртай байдаг
Оскар Уайлд “Өөрөө өөрийгөө хайрлах нь урт хугацааны жаргалтай амьдралын эхлэл болдог” гэж хэлж байжээ. Бусдаар өөрийгөө хайрлуулах нь эхлээд өөрөө өөрийгөө хайрлахаас эхэлнэ, өөрөө өөрийнхөө vнэ цэнийг дээшлvvлэхээс эхэлнэ.
Амжилттай яваа хvмvvс амжилтанд хамаг чадлаараа тэмvvлдэг
Тэд хэзээд хамгийн том амжилтын төлөө л тэмvvлдэг. Найзуудтайгаа мөрийтэй тоглохдоо ч, хөл бөмбөгийн тэмцээнд оролцохдоо ч, сvлжээгээр контр-страйк тоглохдоо ч, бас компанийн дэд захирлын албан тушаалд өрсөлдөхдөө ч ялагч нь байхыг тэмvvлдэг. Тэд бvхий л зvйлд ялагч болохын төлөө тэмvvлдэгийнхээ ачаар талд нь ч болов амжилт олдог.
Амжилттай яваа хvмvvсийн мөрөөдөл нь том байдаг
Хvн бvр мөрөөдөж чаддаг. Гэхдээ маш цөөхөн нь мөрөөдлөө биелvvлдэг. Учир нь тэд маш их хөдөлмөрлөдөг. Майкл Делл “Амжилтанд хvрэхийн тулд лифтэнд суух хэрэгтэй. Хэрэв лифт эвдэрсэн байвал шатаар ч болов өгс. Ямар ч л байсан тvvнд хvрэх хэрэгтэй” гэж хэлжээ. Yнэхээр ямар нэгэн өндөрлөгт хvрэхийн тулд та мөрөөдөх хэрэгтэй. Гэхдээ нэлээд том мөрөөдөх ёстой. Yvндээ хvрэхийн тулд өдөр бvр бага багаар урагшил. Нэг ч өдрийг байгаа байдалдаа өнгөрөөж болохгvй. Тэгээд ч амжилт гэдэг vгийн өмнө ажиллах гэдэг vг байдаг шvv дээ.мод харуулддаг байсан мужаан аав нь. Энэ хvмvvс оройн хоолны ширээний ард хэзээ ч Аристотель, Сократын тухай ярьж байсангvй. Гэхдээ тэд, ажил хийж, цалин авч байгаа хvн vнэнч шударга ажиллах ёстой, хариуцсан ажлаа маш сайн хийх хэрэгтэй, тvvнийхээ төлөө хариуцлага хvлээх ёстой, хамт ажилладаг хvмvvсээ хvндлэх хэрэгтэй гэдэг энгийн ёс зvйг хvvхдvvддээ сургачихсан байсан юм. Тийм ч учраас өнөөдөр хvvхдvvдийнх нь нэг нь Харвардын их сургуулийн хvндэт доктор болчихсон, миний өмнө хичээл зааж байна.
Бэрхшээлийг давж чаддаг
Амжилттай хvмvvс амьдралын бэрхшээлvvдийг сөрөн зогсож, даван туулахад байнгын хөдөлмөр нь тусалдаг гэж ярих дуртай. Тэд өмнөө зорилго тавиад, тvvнийхээ биелэлтийг байнга хянадаг. Тэд хvрсэндээ сэтгэл ханаад зогсчихдоггvй. Тэд илvv өндөрт хvрэхийн тулд зогсолтгvй, улам эрч хvчтэй, хурдтай амжилладаг. Тэд унасан ч төд удалгvй хөл дээрээ босоод, шороогоо нэг гөвчихөөд дахиад л зvтгэж, мацаж эхэлдэг. Нэгэнт л зорьсон бол тэднийг юу ч зогсоодоггvй. Шавар шалбааг, бартаа саадын дундаас ч тэд гараад л ирдэг.

Сайн энерги эрч хүчтэй байх нь таныг өөдрөг байлгаж ,таныг муу муухай бодлоос ангижруулж чадах цор ганц зүйл юм.үүнийгээ та хэрхэн хадгалж муу энергитэй хүнд эерэг энергээ алдахгүй байх вэ гэдгийг энэ нийтлэлээс уншаарай.

Өөрийн асуудлыг бусдын энергийг “сорох” маягаар шийдвэрлэдэг хүмүүс байдаг. Энергийн вампир ч гэдэг. Хамт ажилладаг хүн, хөрш, найз нөхдийн дунд ч энергийн вампир байдаг. Тэд харьцаанаас энергийн эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. Харин ийм хүнтэй харьцаж шалтгаангүй бие өвдөх, уур уцаартай болж ядрах, сульдах шинж тэмдэг мэдрэгддэг. Учир нь хүнийг хамгаалж байдаг энергийн бүрхэвч унадаг. Тэр энергийн вампираас хэрхэн биеэ хамгаалах вэ?
- Тэдэнтэй харьцахдаа нүдрүү нь битгий эгцэлж хар
- Өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөл
- Утасны харилцуур барьж байгаа бол компьютерийн товчлуур дарах эсвэл шагайгаа нийлүүл
Сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахаа больж, ажил төрлөө явуулж чадахаа болих нь бий. Тиймээс хамгаалалтыг сэргээх шаарлагатай болно. Үүний тулд:
1. Эсрэг тэсрэг устай шүршүүрт орох
2. Өрөөндөө халгай, нарс модны мөчир тавих
3. Хөгжилтэй, хэмнэл сайтай хөгжим сонсох, бүжиглэх
4. Хоол хүнсэндээ улаан эсвэл хар перц хэрэглэх, халуун ногоо дангаар идэх
5. Хар кофенд бага зэрэг перц хийж уух гэхчлэн арга хэмжээ аваарай. Үүний сацуу өөрийн хүрээллээс энергийг сордог байж болох магадлалтай хүнийг тодруулахыг хичээ. Түүнтэй харьцахдаа болгоомжил.
Хүүхэд муу энергийг амархан шингээдэг
Хүүхдийг төрснөөс сургууль төгсөх хүртэл нь энергийн сорогч бий болдог. Хөгжлийн энэ үеийг хүн бүр туулдаг байна. Ялангуяа өсвөр насанд энэ эмгэг улам их тодрон илэрдэг аж. Иймд хүүхдийн сэтгэл зүйг бүр нялхаас нь эцэг эхчүүд анхаарч байх хэрэгтэй.
- Эцэг эхийн хайр хүүхдэд их дутагддаг. Өдөр бүр амттан авч өгч бай гэсэн үг бий. Түүнийг ойлгох, ертөнцийг танин мэдэхэд эцэг эхчүүд туслах үүрэгтэй.
- Эцэг эхчүүд уурласан үедээ хүүхдэд муу, бохир энергээ цацдаг. Хачирхалтай нь өсвөр насны хүүхэд үүнд тайвширдаг. Учир нь тэр муу энергээр өөрийгөө цэнэглэж байгаа юм.
- Гэрт авсан муу энергийг хүүхэд үе тэнгийнхэн, орчин тойрондоо цацдаг. Хэл амаар доромжлох, хараалын үг хэлэх, хэрүүл шуугиан дэгдээх, энэ бүхэн гэрт авсан бохир энергийн үр дүн юм.
- Хүүхдийн энергийн соролт (вампиризм) амьтан, ургамлыг үзэн ядах, үе тэнгийнхэн болон эцэг эх ойр дотныхондоо ширүүн авирлах зэрэг хандлагаар илэрдэг.
- Хүүхдийг байнга гомдоох, сэтгэл зүйг нь шархлуулахад сөрөг энерги хуримтлагддаг байна. Тааламжгүй харьцаатай гэр бүлд өссөн хүүхэд уур хорслоо жишээ нь нохойнд гаргадаг. Нохой, муур эсвэл өөрөөс нь чадал муутай дорой хүүхдэд хатуу харгис хандах нь бий. Арван хоёр насанд хүүхэд өөрийн сонирхол, үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх ёстой. Энэ насанд спорт, техник, урлаг байгаль, ном гэхчилэн хүүхдийн сонирхолын хүрээ бий болдог. Хэрэв тэр юу ч сонирхдоггүй, догдолдоггүй, сэтгэл болон оюун ухаанаа хөгжөөхийн тулд ямар ч хүчин чармайлт тавихыг хүсдэггүй бол хүүхдэд энергийн соролт (муу энерги) төлөвшин тогтсон гэж болно. Тиймээс цэцэрлэг, сургууль гэхээс илүү эцэг эхчүүд юуны өмнө хүүхдийнхээ ёс суртахууны хүмүүжилд анхаарал тавьж байх нь зүй. 
Мөн та бусадтай харилцах үедээ бусад руу бүү уурлаж уцаарлаж байгаарай ,учир нь тэдгээр хүмүүс танаас гарч буй муу энергийг цаанаасаа эсэргүүцэж өөрийн эрхгүй тантай үг зөрөлдөх нь эргээд танд хэд дахин илүү муу энерги хуримтлагдаж байгаа юм.Уур уцаартай хүний хажууд бусад хүн цуг байж чаддаггүй нь үүнтэй холбоотой юм.Муу энергитэй хүмүүсийг таних маш хялбар ,тэдгээр хүмүүсийн нүдэн дэх ,бодож байгаа зүйл, бусдыг дорд үзсэн, уур уцаартай, бүр толинд өөрийгөө харахад тэдгээр хүмүүс өөртөө хэзээ ч таалагдахаа больсон гутранги үзэлтнүүд юм.Мэдээж тийм хүний хажууд байвал таны өөртөө итгэх итгэл урам зориг чинь хугарах нь лавтай.Тиймээс хүний гадаад гоо үзэмж шинж төрхийг нь харахаас илүүтэйгээр хэр сайн энергитэй хүн бэ гэдгийг нь шинжээд үзээрэй.Сайна энергийтэй хүмүүс сэтгэлийн донор ,жинхэнэ урам зориг өгдөг таны хамгийн сайн анд нөхөр чинь байх болно.Амжилт

Tuesday, November 2, 2010

Газарзүйн байрлалыг тодорхойлолт


1.Тив их газар бүс нутаг, улс орон ямар өргөрөг уртрагт ямар орон зайг эзлэн оршдог хийгээд бусад улсуудтай харилцах харилцаа зэргийг илэрхийлсэн газар зүйн ухагдхууныг ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛ гэнэ. Газар зүйн байрлалыг 3 ялгаж үздэг:

Монгол улс дэлхийн хойд хагас, зүүн уртрагт баруунаас зүүн тийш сунамал, ерөнхийдөө зуувандуу хэлбэртэй оршдог уудам нутаг дэвсгэртэй улс билээ.

Монгол орны газар зүйн байрлалыг дараах 3 хэсэгт болгон ангилж авч үзэж болох юм. Үүнд:
Математик газарзүйн хувьд
Улс төрийн газарзүйн хувьд /нйигэм эдийн засгийн/
Физик газарзүйн хувьд

Математик газарзүй

Монгол улс дэлхийн цагийн 6, 7, 8-р бүсэд оршдог.
Хойд цэг -ХӨ520091, ЗУ980511-т орших Монгол шарын даваа
Өмнөд цэг -ХӨ410351,ЗУ1040591-т орших Орвог гашууны бор толгой
Баруун цэг -ЗУ870471 ХӨ490091-т орших Хүйтний оргил / Алтай таван богд/
Зүүн цэг -ЗУ1190571 ХӨ460611-т орших Модот хамар /Соёлз уул/

Монгол орны хойд цэгээс өмнөд цэг хүртэл 100311-ийн зай байх ба энэ нь 1259 км байна.

Монгол орны баруун цэгээс зүүн цэг хүртэл 320101-ийн зай байх ба энэ нь 2392 км байна.

Монголын газар нутгийн дундаж өндөр ДТД1580м байна. /Азийн дундаж өндөр ДТД 960м/

Монгол орны хамгийн өндөр цэг Алтай таван богд уулын ноён оргил Хүйтний оргил /Найрамдал/ ДТД4374м байна.

Монгол орны хамгийн нам цэг Дорнодын талд орших Хөх нуурын хөндий ДТД 552м байна.

Дэлхийд хамгийн чухалд тооцогдох дараах хоёр шугам манай орны нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг байна. ХӨ-ийн 450, ЗУ-ын 900 юм.

Нутаг дэвсгэрийн нийт талбай нь 1`565`000км2 ба Франц шиг 3 улс, Англи шиг 6 улс, Итали, Грек, Испани, Ирак, Бельги, Австри улсуудын нутаг дэвсгэрээс том байх ба Израйль Дани улсын нутаг дэвсгэр гэхэд л манай орны жижиг аймгийн нэг болох Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс бага юм.
Нийгэм эдийн засгийн: Улс төрийн ямар онцлогтой улс орнуудтай хиллэж байгаа болон олон улсын чанартай хөдөлмөрийн хуваарьт хэрхэн татагддаг хийгээд татагдах боломжтой, олон улсын байнгын, улирлын дамжин өнгөрөх боомтууд хэр олонтой зэргээр нийгэм эдийн засгийн газар зүйн байрлал тодорхойлогдно.

Монгол улс дэлхийн 2 том гүрэнтэй хил залган оршдог. Энэ нь улс дамнасан аялал жуулчлалын дамжин өнгөрөх идэвхитэй бүс нутаг байх боломжийг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн хөрш орнууд нь олон улсын зах зээл дээр эрчимтэй хөгжиж байгаа, цаашид ч илүү хөгжих потенциал ихтэй улсууд учраас хаяа нийлэн буй орны хувьд аялал жуулчлалаа хөгжүүлэх чухал сурвалж байх боломжтой.

Анх Мексикийн Карибын тэнгисийн эрэг орчмын нутгуудаар ямар ч том төвүүд байхгүй байсан. Хамгийн том нь 335-хан (үүний 80% нь эмэгтэйчүүд) хүнтэй тосгон байсан. Анх ийм байдалтай байсан Мексик улс АНУ-тай 3800 км-ээр хиллэдэг газар зүйн онцлог байрлалынхаа ачаар л аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чаджээ. Одоо бол Мексикийн Карибын тэнгисийн эрэг орчмын газрууд нь зай завсаргүй олон тооны амралт, наран шарлага, зугаа цэнгээний төвүүдтэй болж чадсан байна. Энэ эрчимтэй хөгжлийн нууц нь АНУ-ын Калифорнид очиж байгаа гадаадын жуулчдын анхаарлыг татаж чадсанд байгаа юм. Өөрөөр хэлбэл тэд гадаад зах зээл дээр ажиллахаасаа илүүгээр Калифорнийн зах зээл дээр ажилласан байна.

Энэ бол Монголд байж болох л жишээ. Дэлхийн аялал жуулчлалын түүхийг сөхөж харахад аль ч улс оронд аялал жуулчлалын inbound ба outbound (Хятадыг түших ёстой) жуулчлалын аль нэг нь идэвхитэй хөгждөг байсан бол өнөөдөр БНХАУ-д энэ 2 хэлбэр зэрэг хөгжиж байна. Монгол улсыг орон зайн хувьд лидер улс гэж хэлж болох юм. Тодруулбал, ийм эрчимтэй хөгжиж буй зах зээл бүхий улс оронтой хил залгаа орших улс орнууд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх боломжтой байдаг юм. Одоогоор Испани улс жилд хамгийн их 70 сая, дараа нь Франц 69 сая, АНУ 59 сая, Итали 42 сая жуулчин авдаг бол 2010 он гэхэд Хятад 70 сая хол давсан жуулчид хүлээн авахаар байна гэсэн судалгааг Дэлхийн аялал жуулчлалын байгуулагаас хийсэн байна. Өнөөдөр БНХАУ жилдээ 20 сая жуулчин авч байгаа бол 2015 он гэхэд Хятад нь 100 саяд хүрнэ. Аялал жуулчлалын тогтвортой байдал нь аль болох өөрийн байгальд хор хөнөөлгүйгээр хөгжүүлэх явдал юм. Аялалд яваа хүмүүсийн ихэнх нь нэг бус олон улс үзэх сонирхолтой байдаг. Бээжингээс 2 цаг яваад монголд очих амархан.

Гэсэн хэдий ч нөгөөтэйгүүр Монголд буcад орноос ирэх жуулчдын аялалын хугацаа, зардлыг ихэсгэх, түүнчлэн гадаад зах зээл дээр идэвхитэй өрсөлдөх боломжийг хязгаарлах нөхцөл үүсгэх сөрөг үр дагавартай ажээ.

Улс төрийн газарзүй

Монгол улс НҮБ-д Япон, Хятад, Солонгос зэрэг улсуудын хамт Зүүн Азийн бүс нутгийн орнуудад багтдаг. Нутаг дэвсгэрийн хэмжэгээр дэлхийд 17-т, Азид Хятад, Энэтхэг, Саудын Араб, Индонез, Иран, Казакстан улсудын дараагаар 7-рт ордог. Хойд талаараа ОХУ-тай, баруун, зүүн, өмнөд талаараа БНХАУ-тай хилллэдэг. Нийт хилийн урт 8181,895 км ба үүнээс ОХУ-тай 3485км-р, БНХАУ-тай 4676,895 км-р тус тус хиллэнэ. Гурван улсын хилийн зааг нь манай талд баруундаа Таван богд уул, зүүн талдаа Тарваган тахын овоогоор зааглан оршдог. Хэдий хоёрхон улстай хиллэх боловч манай улсад хамгийн ойр орших улс бол Казакстан юм. Манай хилээс баруун тийш 45 км-ын цаана Казакстаны хил байна.

Физик газарзүй

Хятад, Сибирийн платформын нөлөөнд өргөгдөж тогтсон харьцангуй өндөрлөгт оршдог. Газар нутгийн ихэнхи буюу хойгуурх нутаг нь геосенклиналийн горимд тогтсон бол өмнөд хэсэг нь платформоо хаяалж оршдог. Ази тивийн төвд өндөрлөг газарт байрладаг нь уур амьсгал бүрэлдэн тогтнох нэг үндэс нь болж байна. Далайгаас алслагдсан, байгалийн төрөл бүрийн бүсүүд байдаг.

Дэлхийн хамгийн хойшоо түрж орсон элс /говь/ Увсад байдаг Бөөрөг дэлийн элс юм. Мөн хамгийн өмнөд тийш түрж орсон мөнх цэвдэгт газар Хангайн нурууны өмнөдөд Баянхонгор аймгийн Баянлигт байдаг.

Баруун өмнөт, зүүн талын хилийн шугам голдуу толгод, ухаа, гүвээт талаар дайрч өнгөрнө. Зөвхөн барун талд Монгол Алтайн нуруу, Байтаг, Богд, Тахийн шар нуруу зэрэг хэд хэдэн нуруудын хярыг дагасан байна.
Бүх нутгийн 80 гаруй хувь нь 1000м-ээс дээш өндөр, үлдсэн нь 1000м-ээс доош байдаг. Ийм өндөрт байдаг учир нэлэнхүйдээ сэрүүн хүйтэн байдаг. Мөн өндөр улс нь чийгийг өөртөө татаж дотогш нэвтрүүлдэггүй нь уур амьсгал хуурай болох нөхцлийг бий болгодог. Энэ уур амьсгалын хуурай сэрүүн байдал нь ургамал, амьтны аймгийн бүтэц, тархалт болон хүн зоны амьдралын хэв маягт нөлөөлдөг. Монголчууд эртний нүүдэлчин амьдралаар амьдарч ирсэн нь тодорхой хэмжээгээр цаг агаарын байдлаас нөлөөлж байсан нь илэрхий.

Friday, October 29, 2010

Rhetoric буюу илтгэх урлаг

                        Алдартай инженер ,бизнэс эрхлэгч ,багш гээд дурьдаад байвал тоо тоймшгүй их ажил мэргэжил эзэмших боломжтой .Энэ нь танаас л шалтгаалах хэрэг гэвч ямар ч мэргэжил эзэмших гэж байгаа хүмүүс зайлшгүй эндэр дээр гарч илтгэл тавих ёстой.Мэдээж ихэнх хүмүүс цаг нь болохоор болно гэж боддог ч үүний талаар мэдэгдэхүүнтэй байх олон хүний өмнө гарч нүүр хагарах нь томоохон эрдэм шинжилгээний илтгэл болон лекц өрнүүлэхэд тань маш их \хувь нэмэртэй.
                      "Үгийг тархинд нь зурж,зүрхэнд нь шивж,сэтгэлд нь буулгаж "чаддаг хүнийг илтгэгч гэнэ.Илтгэл гэдэг бол сонсогчдод хандсан олон нийтэд хүртээмжтэй ярианы нэг хэлбэр юм.Илтгэгч хүмүүс ямагт цагийг баримталдаг ,хэний ч өмнө сандралгүйгээр яриагаа өрнүүлж байх чадвартай байх хэрэгтэй.Яагаад гэвэл цагаасаа хоцорч ирээд сандарсан байдалтай олны өмнө гарвал таны яриа хэзээ ч амжилттай болохгүй магадгүй эвгүй байдалд орж ч болох юм.Тиймээс боломж гарах тоолонд олны өмнө гарч яриа өрнүүлэх нь энэ сандралыг давах хамгийн шилдэг арга юм.Мөн та хүний өөдөөс эгцэлж харж сурах хэрэгтэй хэрэв та үзэгчдийн харц байгаа байдлаас нь төвөгшөөж байгаа бол дух руу нь эсвэл цаад талын хана руу нь хүмүүсийн хоорондох зай завсраар нь хар.Энэ нь нөгөө хүмүүст яг нүд рүү нь харж байгаа мэт харагдах болно.Мэдээж хамгийн гол зүйл бол маш тод цэвэрхэн ярьж сурах юм.Үүний тулд түргэн хэллэгийг байнга хэлж давтдаг байхад л хангалттай.Жишээ нь:
-Айлын ааруул ,ээрүүл хоёр
 Ахын хайруул илүүр хоёр
                Бас нэг чухал зүйл бол илтгэл тавих сэдэв юм.Цаг үе нөхцөл байдлыг тааруулан сэдвийн сонголтыг зөв хийвэл таны илтгэл амжилттай болох нэг үзүүлэлт юм.Жишээлбэл:
-Төгсөлтийн баярын өдөр хэрхэн ажилд орох вэ,7-11 -ний өдрийг тохиолдуулан монголын ёс жаягийн талаар гэх мэт тухайн цаг үед тохидууран сэдвийг сонгох хэрэгтэй.Хэрвээ ямар нэгэн байгууллага дээр очиж илтгэл тавих гэж байгаа бол тэдгээр хүмүүсийн мэдлэгийн хүрээнээс хол сэдэв сонгох нь зүйтэй юм.Хэрвээ математикийн багш нарт математикийн тухай зүйл яривал утгагүй хэрэг харин үүний оронд тэдний мэдлэгийн хүрээнээс хол сэдэв сонгох нь зүйтэй.Энэ тухайн ярьж байгаа хүнээс шалтгаалан спорт ,жүжгийн урлагийн тухай гэх мэт юу ч байж болно.Харин түүнтэй ойролцоо эдийн засаг ,мөнгө зарцуулах зэрэг зүйлийг математикийн хүмүүст ярих хэрэггүй л болов уу.Ганц өдрийн дотор бичиж дуусгана гэдэг бол бүтэшгүй хэрэг та байнга тэмдэглэл хөтөлж санаанд орж ирсэн үгсээ даруй тэмдэглэж мэдээлэл маш их цуглуул (юуны ч тухай мэдээлэл)энэ нь таны мэдлэгийн хүрээнд сайнаар нөлөөлж яваандаа ямар ч сэдвээр яриа өрнүүлэх чадвартай болно.Ярих зүйлээ цаасан дээр буулган дахин нэг уншаад үзээрэй засварлах зүйл гарсан бол түүнийгээ зөв болгож бичээд бас дахин уншиж үзээрэй энэ мэтээр дахин дахин уншиж ямар ч алдаагүй болгоод түүнийгээ шивж ярихад бэлтгэ.Ингэсэн тохиолдолд ярихад ч эвтэйхэн амархан болж сэдвээ мартахгүй түгдрэхгүйгээр сайн ярихад тань маш их нэмэр болно.Ном сайн уншиж үгийн баялагаа нэмэгдүүлж мөн өөрийнхөө дуу хоолойны өнгийг өөрчилж бусдыг дуурайн ярьж элэглэх зэрэг нь таны ярианы өнгө аясанд сайнаар нөлөөлнө.Илтгэгчийн яриаг энгийн ярианаас ялгаж өгдөг зүйлийг дуу ярианы техник гэнэ.

Tuesday, October 26, 2010

Заавал уншаад нэгийг тунгаагаарай .Цаг хугацааны үнэ цэнэ.Нийтэлсэн Лхагвасүрэнгийн Энхцог www.enkhtsog.blogspot.com

Цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй гэж ангилдаг ч хүн өнгөрсөн рүүгээ зорчиж байсангүй, ирээдүй рүүгээ аялж байсангүй. Амьдрал зөвхөн одоо цагт л өрнөдөг. Одоо цаг бүр өөрийн ер бусын боломж, онцгой нөхцөл байдалтайгаа дахин хэзээ ч давтагдахгүйгээр, хэнийг ч үл хүлээн өөрийнхөө эрчмээр үргэлжлэн өрнөх тул амьдралын сайн сайхан бүхнийг авахад амьдрал даанч богино.

Өнгөрсөн бол түүх. Ирээдүй бол зорилго. Одоо бол Бурханы бэлэг. Тиймээс бид Одоо гэж нэрлэдэг. Одоо ... өнгөрсөн ба ирээдүйн торгон зааг, биеэ таньж өөрийгөө хөгжүүлэх эгшин, маргаашаа бүтээх алтан боломж, ялагч болгох алдрын титэм. Тиймээс цаг бүхэн боломж. Боломж бүхэн Хариуцлага. Хариуцлага бүхэн үүрэгтэй. Үүрэг бүхэн эрхтэй. Эрх мэдэл бүхэн (хүн, хөрөнгө, санхүүгийн) нөөцтэй. Хүн бүрт тэгш өгөгдсөн хамгийн үнэтэй хөрөнгө бол цаг хугацаа.

Та гэртээ байхдаа 100% гэртээ байж, ажил дээрээ байхдаа 100% ажил дээрээ байж, машин барихдаа, хүнтэй ярихдаа 100% одоо цаг дээр төвлөрөөд нэг үзээрэй. Хэдийгээр бүхнийг хийх хангалттай цаг байдаггүй ч гэсэн, хамгийн чухал ажлаа хийх цаг бидэнд хангалттай байдаг. Амжилттай нэгэн байсанаараа цагийн менежменттэй нэгэн болчихдоггүй. Харин цагийн менежменттэй байх нь таныг амжилтын эзэн болгодог.

Зогсолтгүй эргэх цаг хугацааны хүрдэнд бүх юмс тодорхой хугацаанд оршиж, удалгүй элэгдэн хуучирч, бас нөхөн төлжиж, эргэлт буцалтгүйгээр цаг хугацааны шинэ орчил, шинэ шинж чанарт шилжиж байдаг. Хүн төрөлхтөн ирээд буцах ахархан амьдралдаа хязгаарлагдмал цаг хугацаанд шахагдан, сайжруулах шаардлагатай нөхцөл байдалтай байнга тулгарсан ч, шийдвэрлэж чадаж байснаараа илүү хөгжингүй соёл иргэншил, илүү сайхан амьдрах орчин нөхцлийг үе залгамжлагчиддаа өвлүүлсээр иржээ.

Хүн улам бүр нийгэмшиж, соёлжихын хирээр цаг хугацааны үнэ цэнийг төдий чинээ өндөр үнэлж, бага хугацаанд илүү ихийг бүтээж, тооноос чанар руу шилжих шинэчлэлийг хийдэг ажээ. Шинэчлэл бүхэн бүтээлч шийдлээр эхэлж байсан ч бүтээлч шийдэл бүхэн шинэчлэл болж байсангүй. 
Шинэ юм гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлдэггүй, харин дутагдлаа зассан хуучин зүйлийг хэлдэг. Шинэчлэл урт удаан цаг хугацаанд хэвээр байхаараа уламжлал болон хувирдагч шинэ цаг үе, нийгмийн шаардлагаар улам бүр боловсронгуй болж, баяжин хөгждөг нь хорвоогийн жам ажээ. 

Уламжлал соёл чухал боловч хөгжил дэвшил илуу чухал. Хөгжил дэвшил чухал боловч тусгаар тогтнол хамгаас илүү чухал. Тусгаар тогтнол чухал боловч хоцрогдол, хоосрол, хожимдол, хуучралаасаа өөрчлөлт шинэчлэл нь цаг хугацааны сорилтыг илүү давдаг. Тийм учраас нэгхэн амжилтанд сэтгэл ханалгүй, нээх тэнүүн сайхан таатай орчинд умбаад байлгүй, нэг үйлдлээ нөгөөгийнхөө суурь болгож, цаг үргэлж өсөн хөгжиж, өөрчлөгдөн шинэчлэгдэж байж, цаг хугацааны их урсгалд оршин тогтнохоос өөр замгүй.

Улиран өнгөрөх цаг хугацаа та биднээс сэтгэлгээний том шинэчлэлийг шаардаж байна. Улс орны хөгжлийн чиг баримжааг инфляцийн өсөлт бууралтаар тодорхойлдоггүй, харин оюун сэтгэлгээний шинэчлэлээр тодорхойлдог. Сэтгэлгээний шинэчлэл бол цаг хугацааны шалгуур байдаг. Хүн сэтгэлгээгээ шинэчилж байж л амьдралын бүх хүрээнд, нийгмийн бүх салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг аргалах амар хялбар арга замыг хайхын оронд, 
стандартын шинэчлэл, хуулийн шинэчлэл, мөнгөний бодлогын шинэчлэл, цагийн менежментийн шинэчлэл гэх зэргээр даван гарах бүтээлч шийдлийг тунгаан боддог. Өөрийгөө өөрчилсөн нэгэн бусдыг өөрчилдөг бол сэтгэлгээгээ шинэчилсэн хүн цаг үеээ шинэчилдэг.

Цаг хугацааны үнэ цэнэ нь мөнгө биш харин хүний амьтай дүйцнэ. Хүн улам их мөнгөтэй болж болдог бол хэзээ ч улам их цаг хугацаатай болдоггүй, улам залуу болдоггүй. Мөнгийг алдсан ч, дахиж олж болдог бол алдсан цаг хугацаа амьдралд дахин олддоггүй, эргэж ирдэггүй. Хүний амь насыг ч, Цаг хугацааг ч мөнгөөр үнэлье гэсэн ч жинхэнэ үнэ цэнийг хэзээ ч төлж чадахгүй. Цаг хугацаа бол амь нас шиг дахин давтагдашгүй гайхамшиг, хайрлан дээдэлбэл зохистой хамгийн эрхэм баялаг.



СЭТГЭЛГЭЭГЭЭ ШИНЭЧИЛСЭН МОНГОЛ ХҮН ЯМАР Ч ӨНГӨРСӨНИЙГ ТУУЛСАН БАЙСАН, ХИРГҮЙ ТУНГАЛАГ, ГЭРЭЛ ГЭГЭЭ ГЯЛБАСАН ИРЭЭДҮЙТЭЙ БОЛЖ ЧАДНА!

СЭТГЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН МОНГОЛ УЛС ДЭЛХИЙ НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГААС ДУТАХГҮЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БАЙЖ ЧАДНА!

АГШИН БҮРИЙГ БҮРЭН АШИГЛАЖ, ХОСГҮЙ АМЖИЛТЫН ЭЗЭД БОЛЦГООЁ! 



ОЮУН СЭТГЭЛГЭЭГЭЭ БАЙНГА ШИНЭЧИЛЖ, ХӨГЖИНГҮЙ МОНГОЛЫН БАХАРХАЛ НЬ БАЙЦГААЯ!

Зүйр цэцэн үгс

God helps those who help themselves-Эзэн хичээвэл заяа хичээнэ
A good beginning makes a good ending-Гараа сайн бол бариа сайн
Waste not,want not-Дуслыг хураавал далай дуулсныг хураавал эрдэм
Have a difficult time shine more-зовсны эцэст жаргадаг