Pages

Friday, October 29, 2010

Rhetoric буюу илтгэх урлаг

                        Алдартай инженер ,бизнэс эрхлэгч ,багш гээд дурьдаад байвал тоо тоймшгүй их ажил мэргэжил эзэмших боломжтой .Энэ нь танаас л шалтгаалах хэрэг гэвч ямар ч мэргэжил эзэмших гэж байгаа хүмүүс зайлшгүй эндэр дээр гарч илтгэл тавих ёстой.Мэдээж ихэнх хүмүүс цаг нь болохоор болно гэж боддог ч үүний талаар мэдэгдэхүүнтэй байх олон хүний өмнө гарч нүүр хагарах нь томоохон эрдэм шинжилгээний илтгэл болон лекц өрнүүлэхэд тань маш их \хувь нэмэртэй.
                      "Үгийг тархинд нь зурж,зүрхэнд нь шивж,сэтгэлд нь буулгаж "чаддаг хүнийг илтгэгч гэнэ.Илтгэл гэдэг бол сонсогчдод хандсан олон нийтэд хүртээмжтэй ярианы нэг хэлбэр юм.Илтгэгч хүмүүс ямагт цагийг баримталдаг ,хэний ч өмнө сандралгүйгээр яриагаа өрнүүлж байх чадвартай байх хэрэгтэй.Яагаад гэвэл цагаасаа хоцорч ирээд сандарсан байдалтай олны өмнө гарвал таны яриа хэзээ ч амжилттай болохгүй магадгүй эвгүй байдалд орж ч болох юм.Тиймээс боломж гарах тоолонд олны өмнө гарч яриа өрнүүлэх нь энэ сандралыг давах хамгийн шилдэг арга юм.Мөн та хүний өөдөөс эгцэлж харж сурах хэрэгтэй хэрэв та үзэгчдийн харц байгаа байдлаас нь төвөгшөөж байгаа бол дух руу нь эсвэл цаад талын хана руу нь хүмүүсийн хоорондох зай завсраар нь хар.Энэ нь нөгөө хүмүүст яг нүд рүү нь харж байгаа мэт харагдах болно.Мэдээж хамгийн гол зүйл бол маш тод цэвэрхэн ярьж сурах юм.Үүний тулд түргэн хэллэгийг байнга хэлж давтдаг байхад л хангалттай.Жишээ нь:
-Айлын ааруул ,ээрүүл хоёр
 Ахын хайруул илүүр хоёр
                Бас нэг чухал зүйл бол илтгэл тавих сэдэв юм.Цаг үе нөхцөл байдлыг тааруулан сэдвийн сонголтыг зөв хийвэл таны илтгэл амжилттай болох нэг үзүүлэлт юм.Жишээлбэл:
-Төгсөлтийн баярын өдөр хэрхэн ажилд орох вэ,7-11 -ний өдрийг тохиолдуулан монголын ёс жаягийн талаар гэх мэт тухайн цаг үед тохидууран сэдвийг сонгох хэрэгтэй.Хэрвээ ямар нэгэн байгууллага дээр очиж илтгэл тавих гэж байгаа бол тэдгээр хүмүүсийн мэдлэгийн хүрээнээс хол сэдэв сонгох нь зүйтэй юм.Хэрвээ математикийн багш нарт математикийн тухай зүйл яривал утгагүй хэрэг харин үүний оронд тэдний мэдлэгийн хүрээнээс хол сэдэв сонгох нь зүйтэй.Энэ тухайн ярьж байгаа хүнээс шалтгаалан спорт ,жүжгийн урлагийн тухай гэх мэт юу ч байж болно.Харин түүнтэй ойролцоо эдийн засаг ,мөнгө зарцуулах зэрэг зүйлийг математикийн хүмүүст ярих хэрэггүй л болов уу.Ганц өдрийн дотор бичиж дуусгана гэдэг бол бүтэшгүй хэрэг та байнга тэмдэглэл хөтөлж санаанд орж ирсэн үгсээ даруй тэмдэглэж мэдээлэл маш их цуглуул (юуны ч тухай мэдээлэл)энэ нь таны мэдлэгийн хүрээнд сайнаар нөлөөлж яваандаа ямар ч сэдвээр яриа өрнүүлэх чадвартай болно.Ярих зүйлээ цаасан дээр буулган дахин нэг уншаад үзээрэй засварлах зүйл гарсан бол түүнийгээ зөв болгож бичээд бас дахин уншиж үзээрэй энэ мэтээр дахин дахин уншиж ямар ч алдаагүй болгоод түүнийгээ шивж ярихад бэлтгэ.Ингэсэн тохиолдолд ярихад ч эвтэйхэн амархан болж сэдвээ мартахгүй түгдрэхгүйгээр сайн ярихад тань маш их нэмэр болно.Ном сайн уншиж үгийн баялагаа нэмэгдүүлж мөн өөрийнхөө дуу хоолойны өнгийг өөрчилж бусдыг дуурайн ярьж элэглэх зэрэг нь таны ярианы өнгө аясанд сайнаар нөлөөлнө.Илтгэгчийн яриаг энгийн ярианаас ялгаж өгдөг зүйлийг дуу ярианы техник гэнэ.

No comments:

Post a Comment