Pages

Thursday, November 11, 2010

Амьдралдаа заавал мөрдөх алтан дүрэм

Өглөө сэрээд орондоо хий дэмий хэвтэж цаг нөхцөөхийн оронд эртхэн босч өглөөний цайнаас өмнө явган алхаж бяцхан зугаалга хийж байх,

- Идэх юманд алтан дунджийг баримталж байх хэрэгтэй,


- Аль болох эмийг бага хэрэглэвэл зүгээр,

- Хэнээс ч хараат бус байхыг хичээх хэрэгтэй,

- Тамхи татахгүй байх,

- Спиртийн төрлийн ундааг зөв зохистой хэрэглэж сурах,

- Шингэн зүйлийг болж өгвөл их хэрэглэх. Нэн ялангуяа цэвэр усыг байнгын хэрэглээгээ болгох хэрэгтэй. Цай болон кофег хэт их өтгөн болгож уухгүй байх,

- Ямар нэгэн өөрийн гэсэн сонирхдог зүйлтэй байх,

- Өдөр бүр нэг алим мөн нэг гадил жимс иддэг байх,

- Аль болох явган алхаж байх,

- Биеийн хүчний хөнгөн ажлаас зугатаахгүй байх,

- Заавал унтах, хэвтэх албагүй. Бөх унтах хүртлээ зүгээр ч болов хэвтэж болно.

- Спортоор хичээллэж бай. Биеийн галбираа аль болох алдахгүй хэвийн хэмжээнд байлгах хэрэгтэй,

- Сексийн таатай, цэвэр нөхцөл байдал бий болгох,

- Болж өгвөл 40 нас хүртлээ хүүхэд төрүүлэх,

- Аль болох их инээж байх,

- Амьдралд хайртай байх,

- Уураг тархиа ажилуулж байх хэрэгтэй. Хааяа боловч үгийн сүлжээ бөглөх, оюун ухаан хийгээд сэтгэн бодох чадвар шаардсан, нийтийг хамарсан хөгжөөнт тоглоом тоглож байвал сайн. Бид бүхэн өөрөө өөрсдийнхөө оюун ухааны чадвараа доройтуулж орхидог шүү дээ,

- Сүү цагаан идээ, жимс ногоог түлхүү хэрэглэж харин хүнд хэлбэрийн хоолноос татгалзах,

- Сэтгэл санаагаа тайван байлгаж, үргэлж сайн сайхан зүйлийг бодож байх,

- Унтаа байдлаасаа сэрж амьдралын идэвхтэй хэв маягийг үргэлж эрэлхийлж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment